1001 шөнийн үлгэр : Ас- Синдбад хааны үлгэр

1001 шөнийн үлгэр : Ас- Синдбад хааны үлгэр

1Хаан “Үүнийг  толгой дээгүүрээ харайлгаад  алдсан  хүнийг ална” гэжээ .  “Анчид  торыг   хумисаар  байтал  мөнөөхөн шаргачин  хааны урдаас  ирж  урд  хоёр хөлөө нугалан  яг л  мэхийн  сөгдөх  адил болж  хаан  дохитол толгой дээгүүр нь  харайн гараад  алга болов.  нөгөө  анчингууд  өөр хоорондоо  нүд  ирмээд  ярилцан байхыг  хаан  харж, “Аяа  шадар  сайд эд  юу  ярилцнам бэ?” хэмээвээс  “Шаргачиннг  толгой дээгүүрээ  харайлган  алдсан хүний  толгойг авна” гэж хаан хлэсн гэлцэн  байна  гэсэнд , Хаан, ”Би заавал тэр шаргачинг  намнан  алмой” гээд  мөрдөн  хөөж  оджээ . Шарагчин нэгэн  хонхорт  далд  орохын  даваан  дээр  бүргэдийг  тавьсанд  гүйцэн  очиж далавчаараа  нүдийг  сох  цохитол  хаан хүчр очоод  бороохойгоор  цохиж алаад  дор нь өвчиж  ганзаглав.

Юнан  хаан өгүүлрүүн:  Урьд эрт  цагт  перс газар  наадам  зугаа,  ан гөрөө  их  дуртай  нэгэн хаанбайжээ . Нэг шонхор  тэжээж,түүндээ  их хайртайн учир  өдөр  шөнөгүй дэргэд байлгах  агаад анд явахдаа  авч  явна. Хүзүүнд нь  алтан аяга  зүүж , түүнд хоол  хийж өгдөг  байж .  Хаан нэг өдөр  анд явж  нэгэн их  хөндий  хүрээд  өгөөш  тор  тавьсанд  нэг шаргачин  оржээ .  

Жин  үдийн алдад  тэрхүү их цөл  газар   усгүй  учир  хаанч  цангаж , морь  ч  ихэлд  цангажээ . Эргэн тойрон  харталд  нэгэн өндөр  модноос  тос мэт  өтгөн  ус  гоожин  буй  дор  бүргэдийн хүзүүнээс  алтан  аяга  авч  тосоод  уух гэтэл  бүргэд  далавчаараа  аягыг  цохиж  хөмрүүлэв.  Бүргэдийн ам бас  цангажээ  гэж бодоо¤  дахин  тосон  дүүргэж  өмнө нь  тавитал  далавчаараа цохиж  хөмрүүлэв.  Хаан баахан  хилэгнэ,  дахин тосож  дүүргээд морины  аманд  тавьтал  бүргэд  аанай л далавчаараа  цохиж  хөмрүүлжээ . Хаан аяа  муу заяат  жигүүртэн  чамайг  Аллах  залхаах  болтугай! Чи надад  миний  моринлд  өөртөө  юунд  унд эс  уулгана! Гэж хилэгнэн  сэлмээ сугалан  д лавчийг нь тас  цавчив.

Бүргэд дээш заах маягтай  өлийсний  дагуу харваас  модны  оройд  хоёр хорт могой зулзага хороо гоожуулж  байжээ .

Хаан тэндээ  мордож  майхандаа очоод уламаар  хотдоо буцав.  Харьж  мөнөөхөн алсан шаргачинг  тогоочид  өгөөд  ордондоо  ирж суутал  бүргэд нь нэг удаа амуухай хашгираад үхжээ .  Хаан аминд орсон бүргэдээ  алав гэж  ихэд гашуудсан гэдэг.

Юнан  хааны энэ  үгийг сонсоод  шадар сайд  өгүүлрүүн:  “Эрхэм дээдийн хаан минуу  оточ  чамд ямарч  гэм хийсэн  юм гэнэ Надад  хорт муу  юм эс  хийсэн  атал  ганцхүү  таныгаа  бодох юм даа . мин йүгийн үнэнг   эс мэдэх  аваас  нэгэн хааны  шадар сайд  хааны  хөвгүүний  эсрэг муу  үйл үйлдээд  хэрхэн үхсэний  адил та  үхэх  болно доо” гэсэнд “Тэр юу  болсон  юм бэ?” гэж Юнан  хаан асуужээ.

1001 нь шөнийн үлгэр: Юнан хааны шадар сайдын тууж

1001 нь шөнийн үлгэр: Юнан хааны шадар сайдын тууж

  Загасчин  өгүүлрүүн:  Урьд  эрт цаг  Персийн  хот,  рум*/ газар  Юнан  гэдэг нэгэн хаан  байжэээ. Цэргийн  олон  жанжинтай , амь сахиул нартай  их баян хаан  атал  уяман өвчтэй  ажгуу .  хаан  э«двийн  эм тан ууж  тос тэргүүтэн  түрхэвч  огт үл  эдгэх  агаад нэгээхэн  бээр оточ  эс  анагаажээ . Тэр  хотод  оточ  Дубан  нэртэй  нэг  сүрхий  оточ байжээ .  Тэр бээр  Грек, Перс, Вазиант, Араыб, Сир,  таван хэл мэдэх агаад  анагаах  ухаан,  одон  мичдийн орны  үндсийг мэдэх бүлгээ . Бас амьд  ба  хатсан   тустай  ба хортой  бүхий л өвс  ургамал  цөмийг  танина . Бас  гүн ухаан  мэднэ.


Тэр хотод  ирж хэд  хонотол  тэр газрын  хаан  уяман  өвчтэй  агаад нэгээхэн бээр оточ , мэргэд  анагааж  эс чадав гэж дуулаад  маргааш  өглөө хамгийн  сайн  хувцас  юугаа шилэн өмсөөд  Юнан  хаанд бараалхаж  өлмийн дор  сөгдөн  амрыг эрэд “аяа  хаан,  ёи муу  өвчинтэй агаад  нэгээхэн бээр оточ  домч  улс  эс  эдгээн  чаджээ .  хэмээн  дуулав.  Би нэг ч  эм тан  өгөлгүй  , нэг ч удаа тос  эс хүргэн  анагаасугай  хэмээвээс  хаан өгүүлрүүн:
“Чи хэрхэн анагаах вэ?Хэрэв чи намайг  эдгээх  аваас  чамайг үр  хүүхдий чинь  өнөр баян  болгож юу хүссэн есөн  хүслий  чинь хангаж  хамт зоог  барьдаг  хүндэт  зочин  болгоно” гээд ямбны  хувцсаар * шагнав.  Тэгээд “Ай оточ  минь,  ямар өдөр  , ямар цагт  намайг  эмнэх  вэ? Яарч  үзээрэй” гэхэд нь  оточ  маргааш  анагаамуй гэжээ .

Оточ  тэндээс   хот орж  нэгэн байшин хөлслөн  аваад  ном  судар  эм тан  өвс  ургамал  зөөж  хураагаад  өвс  нухаж  эм болгон  нэгэн модон  алхны  ишинл  сайтар  түрхэж  бас нэг бөмбөг  зэхлээ .  Маргааш  өглөө нь  хаанд  бараалхаж  “гадаа  уралдах  талбайд  гарсугай” гээд ийн  өгүүлрүүн: “Энэхүү  модон  алхны  ишнээс  сайтар атгаж,  энэхүү  арьсан бөмбөлөгийн  цохиж  элдсүгэй . Бүх биеийн  хөлс гарч  алхны  ишэнд  шингээсэн эм биед  тарахын  сацуу  даруй  халуун  усаар  биеийг  сайтар  угаагаад  сайн  хучиж  унтвал  эл муу  өвчин  нэгмөсөн арилмуй” гэжээ .

Юнан хаан  зогсоогоороо  алх  ба бөмбөлөгийг авч  моринд  мордоод  элдэж  гартал  хамаг биед  хөлс  цуигаж  алхны  ишинд  түрхсэн  эм бүх  биед  тарахын  хэр халуун  усаар биеийг сайтар  угаагаад, харьж  таг унтжээ .
Дубан  оточ маргааш  өглөө  хаанд бараалхан  өлмийн дор сөгдөн  ёслоод  ийн  шүлэгрүүн:

Сайн бүхнийг   чи өргөж  эцгээ  гэж  нэрлэвч
Сааргүй  бас  үл  нэрлэх  хүн буй  ажаам.
Гэрэл  шатсан  сайхан царайгаар чи одоо
Гэнэ  муугийн харанхуйг  заяаны  магнайнаас  тонилгоюу
Цагийн  нүүр ямагт  хүйтэн  зэвүүн  атугай ч
Чиний  царай  үргэлж  гэгээн тунгалаг  болой!
Элбэг  баян өгөөмөр  уулс  уул толгодыг  дэвтээхийн адил
Энгүй  их хишиг  буянаа  чи над хайрлажээ .
Баян  тансгийн  хязгааргүй  их ойд чи өглөөгүүр
Дээдийнг  хүссэн  ёсоор  болгодог  ажаам.
Гэж  битүүхэн  өгүүлэв.

Хаан  угтан  тосож  хажуудаа  залж  суулгаад  үнэт  хувцсаар  шагнав.  Юнан хаан өчигдөр  халуун усаар  биеэ  угаасны дараа  мөнөөхөн  уяман  яр алга  болж, бие  нь цалин  шиг цагаахан болсонд сэтгэл сэргэж , бие  ихэлд  амарсан байжээ . Тэгээд сайхан  ширээ  засаж  Юнан  хаан  Дубан  оточ энэ  хоёр энэ тэрийг  хүүрнэлдсээр  өдрийг  бараад  үдэш орой  болсон хойно  хоёр мянган  динар  зоос  шагнаж ,, мориор гэрт нь  хүргүүлжээ . Юнан  хаан  отчийн  уран мэргэн,  аргатайг  нэн  магтжээ . “Энэ  оточ миний  өвчнийг  гаднаас  жигтэйхэн мэргэн  анагаав.  Ийм хүнийг ихэд  тахин  хүндэлж  , насан турш  хамт  зоог барьж  байх хэрэгтэй” гэж өгүүлжээ.  Хаан дараа  нь  шөнө бие  өвчингүй  туйлын амар  жаргалтай  нойрсоод  маргааш нь бас л  Дубан  отчийг  дуудан  ирүүлж  сайхан  ширээ  засуулан  өдөржин  жаргаад,  үдэш орой  болсон  хойно  ямбын  таван  хувцас  мянган  динар  зоос  шагнаад  хариулжээ.

    Юнан  хааны нэг шадар  сайд  туйлын харамч хорт  муухай  санаатан  нэн  атаач  өөдгүй  хүн байжээ .
Хаан  Дубан  отчийг  машид  дотночлон  асар их  хишиг  хүртээхийг үзээд  атаархан  сэтгэл, төрж  дотроо  муу  санасан хүний  чадал нь  ил  дорой нь  нууц явдаг  г гэж үг  байдаг билээ . Тэрхүү  шадар сайд  Юнан  хаанд  бараалхаж , өлмийн  тус газар  үнэсээд , “Аяа  цагийг  эзэлсэн  хаан минь, чиний  ивээлээр  би өдий зэрэгт  хүрлээ . Одоо чамд  нэг зүйл  зөвлөхийг  хүснэм.  Чамайг хэл  хэмээвээс  эхэлмүй, бүү хэл  хэмээвээс  эс хэлсүгэй  гэхэд нь  хаан  энэ үгэнд  нь сэтгэл зовнин”Чи хэлэхийг хүснэ үү?” гэсэнд  урьдын үгэнд “Хэрэг явдлын  үүсгүүрийг  эс бодох хүн  хувь заяаны  нөхөр биш” гэдэг билээ .  Чиний оточ  бол чиний  хаан байх хугацааг  хороох гээд  байхад  чиний  хишиг  хүртээдэг  нь буруу  мэт санагдана.  Түүнийг  хэт өргөмжлөвөл  биедээ ихэд татах нь  би  хажуунаас  их айна гэжээ .
хааны  царай  барсхийж , “Чи  хэнийг  хэлээд байнам?” гэсэнп “Ай  хаан та унтаж  байвал  сэрэгтүн! Би оточ  Дубаныг  хэлнэм” гэхэд нь  Хаан өгүүлрүүн.
“Ай  муу  заяат тэрбээр  миний  бүхнээс  дотночлон  үзэх нөхөр даруй мөн.  Өөр ямар ч оточ  эдгээж  эс  чадах өвчин надад туссаныг  гагцхүү  тэр хүн  анагаасан билээ .  Одоо цагт  тийм  эрхэм  хүн дорно хийгээлд  өрнөдийн  гүрэнд  хаана ёч байхгүй . Чи дэмий  юм ярина  . Өнөөдрээс эхлэн  би түүнд  сар бүрийн   мянган  динар  зоосны  цалин  өгмүй . Ер нь  би түүнтэй хаан  ширээгээ  хуваан  эзэлсэн ч  багадмуй  . Би  ас Синдбад  хааны  тухай  мэдэх тул  чамайг  лав  атаархсны  улмаас  ийнхүү ярьж  байна гэж  бодож байна...” гэжээ гээд Шахразада  үлгэрээ таслав.
Тав  дахь  шөнө  эхлэхэд  Дуньязада , “Ай эгч минь  нойр чинь  эс хүрэх аваас үлгэрээ  гүйцээн  ярьмуу”  гэсэнд  Шахразада  өгүүлрүүн:
“Юнан хаан , ай шадар  сайдаа,  чи энэхүү  оточ хүнд атаархан түүнийг алахыг хүсжээ .  Хэрэв  тэгвэл , Ас Синдбад хаан шонхорыг алаад  хожим  хэрхэн  гэмшсэн  лүгээ  алил больюу” хэмээвээс “Ай  Цагийг  эзэлсэн  хаан минь,  намайг өршөөгөөрэй! Тэр яасан  юм бол ?” гэж шадар  сайд асуужээ .

эмэгтэй хүн бол

Монгол эмэгтэйн чухал шалгуур нь намба тєрх vнэнч сэтгэл бєгєєд бvсгvйчvvдэд ч бага залуугаасаа настан буурал болтол бат журамт монгол эмэгтэйн нэр тєр юунаас ч эрхэм байсан.
Тэгээд ч залуу эмэгтэй бvсгvй заяа тєєрөг уламжлалт зан заншлаа хvндэтгэн Vдэш бvр хайр халамж хоёроо дэвтээн байж, Vнэр тансаг зоог ширээнээ өргєн дээжилнэм Vдэн алсалж угтан ирэх цагийн аясад Vгvйрч хувирахгvй vнэнч хайраа дээдэлнэм хэмээн тэрлэжээ.

Өрх гэрийнхээ аливає ажлыг нугалж улс орныхоо бvтээн байгуулалтанд идэвхитэй оролцдог эмэгтэйчvvдийн маань намба сайн саар алин болох нь улс эх орноо залж торддог саруул ухаан сайхан сэтгэл, өрх гэр биеэ авч явах эртний уламжлалт соёлоос харагддаг.

Монголын нууц товчоонд Алунгуа таван хөвvvнээ сургаж өгvvлрvvн: -Та таван хөвvvн миний нэгэн хэвлийгээс төрсєн бус уу. Та нар ганц ганцаар салбал нижгээд сум мэт хvнд хялбар дийлдэнэ. Та нар эв эеэ нэгтэвэл тэр багцалсан сум мэт бөх болж хэнд ч хялбар vл дийлдэнэ гэжээ. Эхнэр Алтан нь эр нөхөр Борохулдаа өрөөсөн арал болон тусалж явсны нь дээр хутгатай эрээс Тулуйн амийг аварсаныг Чингис хаан магтдаг.


Уйгарын Идvvдэд Алалтунбэхи охиноо өгөөд Чингис хаан сургасан нь "Хатагтай хvнд гурван эр буй. Анхны эр нь алтан тєр. Дараах эр нь ариун нэр. Удаах нь авсан эр билээ. Алтан төрийг хатуужиж дагавал ариун нэр бэлэн болно. Ариун нэрийг бэхэлбэл авсан эр ангид vл одно" хэмээн зарлиг буулгасан ажээ.

Мєн эевэргvv мэргэн сайн эм гэрийн эрдэнэ гэсэн нь бий. Борвио шvргэх гурваар дарсан гэзэгтэй vзэсгэлэлэнт Монгол бvсгvйн тухай нэгэн vе гадаадынхан шvvрс алдан ярьдаг байсан.

Монголчууд эрт цагаас бvсгvй хvний намбыг эх хvний есөн эрдэм гэж нэрэлж
1.Өнгөнд цэвэр
2.Vйлэнд уран
З.Vvрд энэрэлтэй
4.Vргэлж цэмцгэр
5.Ханьдаа тvшигтэй
7.Найранд дуутай
8-Настанд ерөөлтэй
9-Нартад буянтай

зэрэг есөн шинжээр vнэлдэг байв.


"Эхийн vндэсний таван таалал" номонд эхнэрийн таван муу гэм бол эр бусдыг сэтгэх хийгээд бусад эхнэрт атаа жөтөө ихтэй санаа муу бөгөөд харамч vргэлж зохилдохгvй vйл vйлдэх болно. Эхнэр хvний найман эрдэм төгєлдєр шинж нь гэрлээгvй боловч хvслийн эрхээр vл олдох, эр бээр бусдыг сэжиглэхэд атаархахгvй шалдир балдиргvй vнэн өгvvлдэг санаа зохицсон бөгөөд буруу vзэлгvй язгуур зохилдсон хvvтэй цог их болой гэж эх хvнийг шинжих ёсыг өгvvлсэн байдаг.

Иймээс ч шунал, уур, мунхаг, омог, атаа хэмээгч гаслан зовлонгийн шалтгаан бологч таван хорыг жигшиж ирсэн юм. Монгол эхчvvд нь хvvхдээ хvмvvжvvлэхдээ " Гашуунаар бvv тэтгэ амттанаар бvv цатга мєнгөнд бvv умбуул, улай бvv vзvvл нойронд бvv автуул" гэснийг санаж vнэн бат журмыг vргэлж хичээж явах vйлийн дээд ачийг буцааж хариулж явах өгөх гээхийн хорвоог учирлан таниулж явах, vргэлж мэргэн номыг тогтоон тунгааж явах vзээгvй доод ардыг өргєн тэнхрvvлж явахыг айлдсан.


Монгол хvний эрхэмлэх зургаан зvйлийг хvндэлж дагаж явсан нэгэн амуй. Сэтгэл цайлган нинж нигvvлсэхvй хар амийг vл хичээх зан байдал эвдрээгvй сэвгvй зөөлөн эрмэг зоримог дэгц "шулуун" даруу төлөв мэлмий тогтуун бодол саруул уужуу, бие чийрэг хөдөлмєрч шинж монгол эмэгтэйн намба төрхийг илэрхийлж ирсэн.

хайрийн тухай
Гуниг дүүрэн анхны минь хайр Өвлийн нэгэн цагаахан өдөр... Эргэн тойрон бүх зүйл цагааран нэг л сайхан санагдана. Би CУИС-д хувцас загварын мэргэжлээр 2-р курст сурдаг Энхиймаа хэмээх бусдын л адил нэгэн охин байлаа. Хэтэрхий сонин нэртэй ч юм шиг санагдах үе гарна. Энэ жил уг сургуульд элсэн сурч буй миний хувьд энэхүү хичээлийн жил ямар онцгой байхыг би мэдсэнгүй л явсан юм. Найз залуу ч байсангүй.

"хайрийн тухай" цааш унших »
**Хэрээ** Сургамжит өгүүллэг
80 хүрсэн өвгөн 45 настай хүүгийн хамт буйдан дээр сууж байтал гэнэт цонхон дээр нь нэгэн хэрээ ирж суулаа. - Энэ юу вэ? гэж аав нь хүүгээсээ асуухад - "Хэрээ гэдэг юм" гэж хүү

"**Хэрээ** Сургамжит өгүүллэг" цааш унших »
тууж

-- Ээжээ баруунтайгаас нэг морьтой хvн айсуйгэсэн vг тvvнийг тэр зvг харахаас ємнє хамаг биеий нь зарсхийлгэхэд єргєж байсан чулуугаа Дэжид золтой л алдчихсангvй.
Дээрээс нь гэнэт хvчтэй тавьсан чулуунд шахагдсан аарцны шар ус уутаа нэвчин гутал руу нь годхийв. Тэр хєлєє зайлуулсан ч vгvй, аарцан дээрх чулууныхаа хазгайг тэгшилж байлаа. Хэлтгий бол жигд шахагдахгvй, зvсэхэд бутарч ойчоод байх болно гэж бодсондоо ийнхvv тэгшилж байгаа бус ерєєс энэ ажлыг хар нялхаасаа гуч хvртлээ хийж дадсан дадлаараа л хийх бєгєєд ухаан санаанд нь мєн гэдгээс єєр юv ч vл бодогдон єєрийн эрхгvй тэр зvг харвал vнэхээр мєн байсанд сэтгэл нь харанхуйлан хоолой дээр нь ямар нэгэн юм тээглэн шvлс нь залгиж болохгvй болчих шиг болов. Эхийгээ айсуй яваа морьтны зvг харахыг хvлээн зогсож байсан хvv нь:
--Аав мєн vv? Ээжээ? гэж асуугаад дахин тэр морьтны зvг хэсэг харж зогссоноо эхийнхээ хариу хэлэхийг ч хvлээхгvй.
--Мєн байна, мєн байна гэж хашгиран гэртээ гvйн орлоо. Урьд нь хvvгээ ингээд ороход нь «Хvvе чи галдаа аргал хийгээрэй» гэх юм уу эсвэл «Яах чинь вэ, чи» гэж хойноос нь хашгирдаг байлаа. Энэ нь шинэ махтай vед хоолоо хийхдээ «Єнєє шєнє аав нь ирж магадгvй, ирээд идэг» гээд чанасан дал, хэдэн хавирга, цорой ч юм уу ямар нэгэн бvхэл махны тухай vг бєгєєд хvv эцэгтээ мєнєєхийг єгєх гэж ямагт яарч шон дээр буухад єєдєєс нь бариад гvйх нь халаг болдог,эх ч «Байз гэм чи яасан тавьтиргvй монд вэ» хэмээн загнах єхєєрдєх хослон хоцордог байв. Энэ удаа ч хvv мєн эцэгтээ тавьсан юм руу явж байгаа нь тэр аж.

МӨРӨӨДӨЛ дэлхийн шилдэг өгүүллэг

 

“Нэгэн сохор хөгжимчин хөгжмийн 1000 утас тасалвал хөгжим дотроосоо хараа оруулдаг шидэт тарнитай цаас олно гэж итгэдэг байж. Тэр бас нэг сохор шавьтай. Тэд хоёулаа 1000 утас тасартал хөгжимдөөд нарны гэрлийг харах тухай мөрөөднө. Багш нь нас дээр гарсан хойноо 1000 дахь утсаа тасалж амжжээ. Тэгээд хөгжим доторх цаасаа гаргаж ирээд хүн гуйлгаад уншуулах гэтэл цаас хов хоосон. Сэтгэлийн хүнд цохилтонд орсон багш нь тэр дороо бие нь муудаж нас барахынхаа өмнө шавьдаа 1000 биш 10000 утас таслаарай гэж захьжээ." 

"Мөрөөдөл нь биелэхэд хүн сайхан мэдрэмж авна. Гэхдээ түүнийгээ биелүүлчихээд эргээд харахад биелүүлэх гэж хичээх тэр мөчүүд илүү сайхан мэдрэмж төрүүлнэ гэдэгт итгэж байна".
Чулуучины түүх (сургамжит өгүүллэг)

Манай нутагт аз жаргалгүй байдлаасаа залхаж, амьдралд өөр байр суурь олж авахыг хүссэн нэг чулуучны түүхийг ярьцгадаг юм. Тэр нэгэн удаа баян худалдаачны гэрт очоод хичнээн их эд баялагтайг нь, мөн хотын иргэдээс хичнээн их хүндэтгэл хүлээж байгааг нь харжээ. Тэгээд чулуучин түүнд атаархаж, яг л тийм болохыг хүсэв.
Жирийн чулуучин байхыг тэр огт хүсэхгүй байлаа. Гайхалтай нь түүний бодол биелэгдэж гэнэт худалдаачин болж хувираад зүүдэндээ ч оромгүй тансаг чамин эд хогшил, эрх мэдэлтэй болчихлоо. Гэтэл ядуус түүнд атаархан, түүнийг үзэн ядаж, гэнэт санаанд оромгүй олон дайсантай болчихжээ. Дараа нь тэр зарц, цэргүүдээр хүрээлүүлсэн нэгэн өндөр дээд язгууртныг олж харлаа. Бүх л хүн улс орондоо хамгийн хүндтэй, эрх мэдэлтэй энэ хүчирхэг ноёны өмнө сөхрөн унаж байв. Худалдаачин болсон чулуучин энэ зэхирагч шиг болж олон зарц, цэргүүдээр хүрээлүүлэн эрх бэдэл эдлэхийг хүсэв. Түүний хүсэл дахиад л биелтэл тэр захирагч нь улс орондоо хамгийн ихээр үзэн ядагдсан хүн нь байлаа. Чухам ийм л учраас түүнийг олон цэргүүд хамгаалдаг байсан аж.

Дээр нь бас нар төөнөн халууцуулсан нь түүнийг аз жаргалгүй, өчүүхэн амьтан болгож орхив. Тэр хурц нар, цэлмэг тэнгэрийг хараад “Ямар хүчирхэг юм бэ? би нар л болмоор байх юм?” гэлээ. Энэ тухай бодож дуусаагүй байтлаа л газрыг илчээрээ тэтгэсэн нар болж хувирлаа. Гэтэл хүчтэй салхи үлээгээд газрыг үүл халхавчихав. Тэгэхээр нар болсон чулуучин маань “би салхи шиг хүчтэй болохсон” гэж хүслээ. Тэр дороо л хүчтэй салхи болж хувираад ойн моддыг үндсээр нь булга татаж, хот тосгоныг сүйтгэж явтал ургаа хадтай тулгараад яаж ч чадсангүй. Том хад хөдөлгөөнгүй зогсож, салхинд огт ажрахгүй байлаа. “Энэ хад яамар хүчирхэг юм бэ? би үүн шиг бат бөх болохсон” гэж хүсэв. Тэр дороо л хамгийн ширүүн салхийг ч тэсэх хад цохио боллоо. Хорвоо дээр хамгийн хүчтэй болж хувираад одоо л нэг юм аз жаргалтай байх шиг санагдана. Гэтэл “Түн...тан....” гэх дуу гарсан нь алх цүүцийг хад руу шигтгэн хэсэг хэсгээр эмтэлж байв. “Надаас хүчтэй хэн байдаг билээ?” гээд хартал том үхэр хадны ёроолд нэгэн ядуу чулуучин эр зогсож байв.
Эгшигт хайрцаг (Өгүүллэг)

 

Эгшигт хайрцаг (Өгүүллэг)

Ягаан өнгийн туузаар чимэглэсэн нандин бололтой хайрцгийг эвтэйхэн нээхэд бүсгүйн гар дээр хоёр жижигхэн хос

хүүхэлдэй эргэлдэн бүжиж эхлэв. Жин жин жин...эгшигт хайрцагнаас ид шидийн үлгэрийг санагдуулам хөгжим хөвөрнө.Ялангуяа эл бүсгүй энэ хайрцгийг нээх болгондоо нэг л гүнжээр өөрийгөө төсөөлдөг.Хунт нуурын Одетта. Зүүсэн үсний даруулганаасаа ялгагдах юмгүй цагаан царайтай, дүрлэгэр нүдтэй энэ жижигхэн бүсгүй театрын тайзны ирмэг дээр баллетын шаахайтай хөлөө савлан суухдаа өөрийнх нь хайрт ханхүү Зигфридээ хорвоогийн хаа нэгтээгээс олохыг мөрөөднө. Хааяа үлгэрт гардаг шигээ зүсэн хувилгасан хар хунд хууртаад яваа юм биш байгаа гэж битүүхэндээ гэгэлзэнэ.
-Долгионоо бэлтгэлдээ орооч. Юу хийгээд л гиюүрээд суугаад байдаг юм?
Ээлжит мөрөөдлөө завсарлахаас аргагүй боллоо. Эгшигт хайрцгаа үүргэвчиндээ хийгээд хөшигний ар руу эргэлдсээр ороход гэнэт хэн нэгэн хойноос нь бүсэлхийгээр нь дээшээ сэв хийтэл өргөчихөв. Сандарсан бүсгүйг эргэж харахад жүжгийн партнёр нь шоолонгуй инээж байлаа.
-Тэнэг юм уу? Хүн цочоогоод...
-За за уучлаарай. Өнөө орой юу хийх гэж байна?
-Яасан? Гадуур зугаалъя гэж үү? Эсвэл манай орцонд юм ярьж сууя гэж үү?
-Үгүй л дээ
-Ядаж кино үзье гэдэг болчихоод...
-Уг нь би яг тэгж л хэлэх гэж байсан юм
-...Аан...
Эвгүй үг сонссон залуугийн ч, буруу юм хэлснээ мэдсэн бүсгүйн ч царай таагүй болов.
-За за хоёулаа бэлтгэлдээ оръё.

 

Цав цагаан дэрвэгэр даашинзтай охид нэгэн зэрэг гарч ирэн байраа эзлэн зогслоо. Нэг хоёрын гурав аа гэх дуунаар тэд өлмий дээрээ зэрэг зогсон бүжиглэж эхлэв. Тойрог хэлбэртэй хунгийн чуулгын голд дурлалдаа шатсан хунтайж гүнж хоёр хөдөлгөөнөөрөө хайраа илчлэнэ. Одетта Зигфридийн дүр тэнд хэдийнэ амилжээ. Өнөөх "жижигхэн бүсгүй"-н хамтрагч нь уг нь нүдэнд дулаахан сайн залуу. Даанч Долгион түүнийг "шалдан" гэж тодорхойлно. Ганган машинаар хүргүүлж, алмаз булга тэргүүтэн эдэлж явахыг хүсдэг бүсгүй өөрийгөө сайхан харцнаас өөр юу ч үгүй түүнд хэтэрхий гоёдоно хэмээн боддог.Тэгсэн хэрнээ түүнтэй л бүжиглэхэд сэтгэлдээ хун болон хувирч чаддаг нь гайхмаар. Хоёр гар нь далавч, өлмийгөөрөө хөнгөн хөнгөн дэгдэж, дэрвийсэн торон даашинзынхаа хормойг цэцэг шиг эргэлдүүлэн бүжих нь хунгийн дэвэлт. Ялангуяа бэлхүүсээр нь дээшээ өргөхөд бүх бие нь өөрийн эрхгүй эхэр татан гоо үзэсгэлэнг харуулна. Тэр тайзан дээр биеэрээ биш сэтгэлээрээ бүжиглэж чаддаг. Гагц түүнтэй л хамт байхдаа.

Түүний хамтрагчид жинхэнэ Зигфрид болоход нэг л зүйл дутна... Бэлтгэл үргэлжилсээр
Маргааш нь Долгион урьдын адил үүргэвчээ үүрсээр бэлтгэлдээ ирэхэд багш нь "Шижир нэг хэсэгтээ ирэхгүй. Оронд нь энэ хүнтэй бэлтгэл хийж бай" хэмээн нэгэн өөр залууг таницлуулав. Сэрүүхэн салхи зүрхний навчсыг сэрчигнүүллээ.

Нэг хоёрын гурав аа...Өмссөн даашинз, пончик, шаахай нь бүгд адилхан хэрнэ хөл нь урьдынх шигээ хөнгөхөн өргөгдсөнгүй. Гар нь далавч адил санагдсангүй. Махан бие нь л яах аргагүй хөдөлж байлаа. Харин сэтгэл нь бахь байрандаа. Шинэ хамтрагчийнх нь харцнаас Шижирийнх шиг хайр гэрэлтсэнгүй. Түүний тэврэлт, өргөлт, илбэлт нь хөлдүү байлаа. Бүсгүйн ч хөдөлгөөн нь хөлдүү байв. Тэр тайзны шал хатуу байсныг сая л мэдлээ. Урьд нь театрын шалан дээр биш хайран дээр гишгэлдэг байсан болохоор мэддэггүй байж.
Шижир 7 хоног ирсэнгүй. Долгион 7 хоногийн турш хөврөөгүй эгшигт хайрцгийн аяыг сонсохоор нээлээ. Тэр Одетта болон хувирав. Харин ханхүү нь өөр хэн ч биш Шижир болон нүднийх нь өмнө үзэгдэв. Дэргэд нь л байсаар байж. Гэтэл тэр хаа холоос өөрийнхөө мэдэхгүй газраас танихгүй хүнийг ханхүүгээ болгохыг хүсдэг байсан. Урьд нь хамт бүжиглэдэг байсан гайхалтай торгон мөчүүдийг дурсан суутал араас нь нэгэн танил хоолой сонсогдлоо.
-Хоёулантай нь ямар адилхан хүүхэлдэй вэ?
Бүсгүй 7 хон хоног мөртлөө 7 жил сонсоогүйтээ адил түүний энэ хоолойг санажээ. Долгион жаргалтай нь аргагүй мишээн очиж гараас нь хөтлөөд "Цуг гадуур алхах уу?" гэж эелдэгхэн асуув. Эгшигт хайрцагт Одетта Зигфрид хоёр бүжсээр хоцорлоо...

Тэр охин.../өгүүллэг/

Тэр охин надад ээжээсээ илүү хайртай байв. Яагаад гэвэл цуг элсэн талбай дээр тоглож байхад тэр элсээр ээждээ жижигхэн, харин надад илүү том зүрх хийж өгдөг байсан юм. Байрны минь үеийн хүүхдүүд намайг “Еээ охинтой нийлээд байхдаа яадаг юм, чи охин юм уу” гээд л шоолдог байлаа.

Тэр охин.../өгүүллэг/

Тааралдах болгондоо шүү. Тийм болохоор л би түүнийг дагуулаад зориуд хажуугийн байрны гадаа очиж тоглодог байсан юм. Түүнээс өөр хүүхэдтэй цуг байхыг хүсдэггүй байв. Хааяа бүр “Нээрээ би охин юм болов уу?” гэж бодсоноо “Хэрвээ би охин байсан бол ээж надад динозавр биш хүүхэлдэй авч өгөх байсан” гэж өөрийгөө тайвшруулдаг байлаа.” Эсвэл тэр охин яг эрэгтэй байх” гэж нэг бодсоноо “Хэрвээ эрэгтэй байсан бол тэрний үснээс охидуудаас л үнэртдэг гоё үнэр сэнгэнэхгүй байсан. Гэхдээ тэр охины үнэр бусад охидынхоос ч гоё л доо” хэмээн бодоод л бушуухан хажууд нь очиж өнөөх жигнэмэг шиг үнэрийг нь мэдрэхийн хүслэн болоод гэрээсээ гүйж гардаг байв. Хөвгүүд нь хөвгүүдтэй, охид нь охидтой нийлдэг байсан манай байрны бяцхан ертөнцөд бид хоёр л зөвхөн бие биентэйгээ тоглохдоо жаргалтай байдаг байсан юм. “Чи ийм...” гэж тэр хуруугаа аль чадахаараа дээшээ сунгаад “...том болохоороо” тэд нараас ч илүү мундаг болох юм чинь гэж хэлэхээр нь би зугтчихмаар санагддагсан. Учир нь би ичихээрээ тоосго шиг царайтай болчихдог байсан.

Нэг өдөр тэр том том нулимас дуслуулаад уйлаад л байсан. Тэгэхэд л би ээжийг уйлахаар аав яагаад тэгж их сандардгийг ойлгосон юм. “Маруужин авах гэж байсан чинь тэр хүүхэд миний мөнгийг булаачихлаа” гээд тэр нарийхан цагаан хуруугаараа урагшаагаа заалаа. Заасан зүгт нь манай байранд амьдардаг, үеийнхнээсээ хамгийн том биетэй Санаа гэдэг нэртэй хүүхэд байсан. Түүнийг л зодчихвол тэр охин уйлахаа больчих юм байна гэж би бодоод, гүйж очин тэрүүхэндээ гараа зангидаж байгаад нэг цохьтол тэр охин тайвшрах нь битгий хэл улам бүр уйлж орхилоо. Тэрнээс хойш лав л арван жил би хүнд гар хүрээгүй юмдаг. Харин сүүлд мэдэхнээ тэр охиныг ээж нь багад нь орхисон юм билээ.

***

Тэр өдөр би амьдралдаа хоёр дахь удаагаа хүнтэй гар зөрүүлсэн юм. Гэхдээ дахиад л өнөөх Санаатай. Тэр сургуулийн маань атаман болсон байв. Харин би яагаад хажуугаар зөрөхөд нь тэгтлээ их үзэн ядаад, цохиод авснаа өөрөө ч сайн ойлгоогүй. “Муу дээрэмчин” л гэж бодогдсон. Өмнөх өдөр нь тэр охинтой уулзсанаас л болсон байх. Гэж бодоод байгаа юм. Тэр охины түрийвчний буланд бид хоёрын хамтдаа хатаасан навчны хатаамлын наагуур, Санаа тэр хоёрын тэврэлдчихсэн зураг байдаг болсноос хойш би өчигдөр л анх удаа түүнтэй өмнөх шигээ удаан ярьж суусан нь тэр. Тэгэхэд тэр охин надад Санааг анх удаа өөрийнх нь хүзүүг хэрхэн үнсээд, чихийг нь үлээхэд ямар мэдрэмж төрсөн талаар надад ярьсан. Чихэнд нь ойрхоноос юм шивнэхээс ч аймар санагддаг байсан болохоор түүнд надаас илүү ойртож чадсанд нь атаархаад, уур хүрсэн байх л даа.

Ямар ч байсан сургуулийн хонгилд болсон тэр зодоон миний хамар муруйж, Санаагийн нүд нь үл ялиг хөхөрснөөр дууссан юм...Аа, тийм эмчийн өмнө суугаад, хамраа тэгшлүүлж байхдаа би амьдралдаа анх удаа хачин их уйлж билээ. Үнэндээ тэгэхэд надад өвдөлт мэдрэгдээгүй л дээ. Ядаж өвдсөн гэж хэлээд хангалттай уйлах шалтгаан гарсан учраас би тэр охины ярьж суухдаа хэлсэн нэг зүйлд нь гомдсон гоморхлоо тийн тайлсан хэрэг. Тэр нь юу гэвэл, арван жилийн өмнө зайрмаг авах гэж байсан мөнгийг нь Санаа булааж аваад, уйлж байсан тухайгаа тэр охин найз залуудаа яриад инээлдэж суудаг болсон гэсэн. Гэхдээ тэгэхдээ тэр охин өөрөөс нь болж анх удаа хүн зодож үзсэн хүүгийн талаар огт дурдалгүй өнгөрсөн юм.

***

Тэр охин...үгүй ээ одоо “Тэр эмэгтэй” болсон. Сайхан эмэгтэй. Үснийх нь үнэр багынхаараа хэвээрээ. Санаа тэр хоёрын зураг, бас бид хоёрын хамт хийж байсан навчны хатаамалтай түрийвч хулгайд алдагдсан гэдгийг сонсоод би хий дэмий яасан ч их баярлав даа. Харин хоёр сарын дараа тэр эмэгтэй надад маш, бүр маш муу мэдээ дуулгасан юм. Зөвхөн бид хоёрын багадаа тоглодог байсан “айл гэр” гэдэг тоглоомыг Санаа тэр хоёр бодит амьдрал дээр жинхэнээсээ тоглохоор болсныг дуулаад би шинээр авсан түрийвчинд нь хийлгэхээр өөрийн гараар хатаасан, дээрээ “Би чамд хайртай” гэсэн бичигтэй навчаа үйрүүлэхээр шийдсэн юм. Тэгээд хүзүүг нь зоригтой үнсэж, чихийг нь ядах юмгүй оролдож чаддаг олон охидынхоо нэгэн дээр очиж хоносон. Гэхдээ өглөө нь сэрмэгцээ үснийх нь үнэр тэр эмэгтэйнхийг гүйцэхгүй гэдгийг нь анзаараад дургүй хүрээд, босоод явчихаж билээ.

Хуримынх нь маргаашнаас л би түүнийхтэй адилхан, эсвэл түүнээс илүү гоё үнэртэй эмэгтэйг хайж эхэлсэн. Өдөр болгон өөр өөр үнэртэй эмэгтэйчүүдтэй ойртсоор байсан боловч ер ололгүй явсаар бүтэн жилийн дараа арай гэж түүнтэй яг адилхан үнэртэй охиныг олсон юм. Гэвч ингэж олоход минь тэр төрөөд дөнгөж аравхан хоносон нялхаараа байлаа. Зулайд нь хамраа хүргээд, балмагдсандаа салж чадахгүй өчнөөн удчихаад толгойгоо өндийлгөхөд минь цаад өрөөнөөс тэр эмэгтэй орж ирээд “Миний охин хөөрхөн байгаа биз” хэмээн инээмсэглээд зогсож байлаа.

***

Тэр эмэгтэй ээж болсноос хойш 6 жил өнгөрлөө. Энэ хооронд би түүний гэрт долоо хоног бүр очоод заншчихсан байв. Охин нь анх миний өвөр дээр хэлд орсон юм. Бас хамгийн анх над руу ирэх гэж байгаад тэнтэр тунтар гэсээр алхаж сурав. Хичээл дээрээ хамгийн анх удаа онц дүн авсан орой нь ч би сургуулиас нь очиж авсан. Охиныг би Анхил гэж өхөөрдөн дуудна. Ээжтэйгээ адилхан үнэртэй болохоор нь тэгсэн хэрэг. Анхил хааяа намайг гэртээ ирэхэд багшдаа магтуулсан, шинэ жилээр цасан охин болох гэж байгаа зэргийнхээ тухай ярьж байгаад аав нь өчигдөр согтуу ирээд, юм эвдэлчихээд явсан, ээжийг нь байхгүйд хааяа танихгүй эгч дагуулж ирдэг тухай санамсаргүй хэлчихнэ. Тиймэрхүү зүйлийн тухай ам алдах болгонд ээж нь чимээгүйхэн доошоо харж зогсдог байлаа.

Нэг удаа Анхилтай цуг гэрт нь тоглож байгаад ширээнийх нь доод тавцан дээр Санаа тэр эмэгтэй хоёрын гарын үсэг, тамгатай хэдэн хуудас цаас байхыг олж харав. Түүнийг харчихаад би нөгөө өрөө рүү орж, цонхны тавцан түшээд зогсож байсан анхныхаа хайрыг анх удаа өөрийнхөө биед их удаанаар нааж зогссон юм. Үснийх нь үнэрийг тийм ойроос мэдрэлгүй уджээ, багадаа хамт элсэн талбай дээр тоглодог байсан мөч эргээд ирсэн юм шиг санагдаж байв. Тэгж наамагц тун удалгүй тэр эмэгтэйн нулимасны үнэр хамар сэнгэнүүлж эхлэв. Хамгийн анх хуучин нөхөртөө зайрмагныхаа мөнгийг булаалгачихаад уйлснаас нь хойш л би түүний нулимасны үнэрийг андалгүй мэддэг болсон юм.

Тэр өдрөөс хойш нэг жилийн дараа түүний түрийвчинд бид гурвын тэврэлдсэн зураг, түүний цаана долоон жилийн өмнө үйрүүлэх гэж байгаад зориг хүрээгүй “Би чамд хайртай” гэсэн бичигтэй навч хоёр байдаг болсон. Харин Анхил надад ааваасаа илүү хайртай болсон байв. Яагаад гэвэл тэр фломастераар зүрх зурахдаа аавдаа жижгийг, надад илүү томыг зурдаг болсон юм.

Хайрын домог

Эрт урьдын цагт нэгэн бүсгүй амьдарч байжээ. Тэрээр лусын дагинаас ч дутахгүй үзэсгэлэн гоо, бас эрүүл чийрэг, гал цогтой бүсгүй байжээ. Түүгээр ч зогсохгүй хамгийн гол нь тэрээр цэвэр ариухан сэтгэлтэй байв. Тэгээд ч тэр үү түүнд маш олон эрс дурлаж хайр сэтгэлээ илчилдэг байв. Харамсалтай нь тэр олон залуусаас нэг нь ч түүний зүрх сэтгэлийг эзэмдсэнгүй. Тэрээр түүнд дурласан олон зүрхийг шархлуулжээ.

Нэгэн өдөр Бүсгүй ойд зугаалж яваад бөглүү ойн гүнд ер бусын баргил сайхан хоолойгоор хэн нэгэн дуулахыг сонсов. Бүсгүй тэр уянгалаг сайхан дуунд татагдан дуу гарсан зүг үрүү өөрийн мэдэлгүй хөтлөгдөн алхлав. Түүний зүрх сэтгэлд ер бусын баяр хөөр бас далдхан гуниг ээлжлэн сүлэлдэнэ. Цээл сайхан хоолойтой залуу дуулсаар л байх аж. Бүсгүй түүний дуунд уярч өөрийн мэдэлгүй ийм сайхан дуу хоолойтой хүн ямар сайхан хүн байдаг бол гэж бодов. Тэрээр тэр сайхан дуу хоолойны эзэнтэй танилцахыг тэсэхүйеэ их хүсэн дуу гарсан зүг үрүү улам бүр тэмүүлнэ.

Удалгүй тэртээх ойн цоорхойд бяцхан модон байшин үзэгдэв. Уянгалаг сайхан дуу тэр байшингаас гарч байх аж. Бүсгүй байшинд дөхөж очоод хаалгыг нь зориглон татав. Хаалга түгжээгүй байлаа. Сайхан дуунд хэмжээлшгүй ихээр татагдсан бүсгүй өчүүхэн ч эргэлзэх юмгүйгээр байшинд орж явчив. Түүнийг байшинд ортол Дуучин гартаа юуг ч юм барин цааш харан суугаад дуулсаар байх аж. Тэрээр Бүсгүйг орж ирсэнийг үл анзааран үргэлжлүүлэн дуулсаар л байв. Ийм сайхан дууг тасалж зүрхлээгүй Бүсгүй амьсгаа даран түүний дуулахыг чагнан хэсэг зуур болов. Гэнэт залуу дуулахаа больсон ч эргэж харсангүй чигтээ: -Бүсгүй минь юунд зогсоов, Суугаач гэж цонхны хажууд тавьсан модон ширээ сандалд түүнийг урив.
Бүсгүй дуучин залууг араас нь ажиглавал тэрээр өндөр чийрэг биетэй сайхан залуу аж. Залуу: -Та манайхыг яаж олж ирээ вэ гэж асуунгаа сая л Бүсгүйн зүг эргэн харав. Тэрээр Бүсгүйн өөдөөс харан зогссон ч түүн үрүү биш тэртээ дээгүүр ширтэх аж. Хосгүй хоолойтой гоолиг сайхан залуу сохор аж. Бурхан түүнд цээл сайхан хоолой заяасан ч харах мэлмий заяасангүй.

Олон сайхан эрсийн бүтэлгүй дурлалын гэрч болсон Бүсгүйн сэтгэлийг сохор Дуучин залуу тэр дороо л эзэмдэж орхив. Энэ өдрөөс хойш Бүсгүй өдөр бүр ойн гүн дэх бяцхан байшинд ирж сохор Дуучны дуулахыг сонсдог болов. Түүний уянгалаг сайхан хоолойд уярсан бүсгүй өдөр ирэх бүр сохор залууд улам бүр татагдана. Бүсгүй нэгэн өдөр зориг гарган байж сохор Дуучинд сэтгэлээ илчилжээ. Харин залуу түүнд: -Аглаг ойн гүнд дуугаар хань хийсэн золгүй надад ариухан сэтгэлт бүсгүй чиний зүрх сэтгэлийг багтаах зай зүрхэнд минь даанч алга даа гэж өчжээ. Бүсгүй анх удаа дурлалаас болж шаналж дурлалаас болж зүрх сэтгэлээ шархлуулжээ. Зуун зуун зүрх түүнээс болж шархалсан байхад үнэнч дурлаж сэтгэлээ өгсөн цорын ганц залуу нь түүний хайрыг тоолгүй сэтгэлийг нь шархлуулжээ.

Улмаар сохор Дуучин Бүсгүйгээс дайжин оджээ. Гэвч түүнийг дурсан санасан Бүсгүй өдөр бүр ойн цоорхойд ирж уйлан хайлан суудаг байв. Энэ үеэр ч олон сайхан эрс Бүсгүйд хайр сэтгэлээ илчилж хамтран амьдрахыг санал болгосоор байжээ. Харин Бүсгүйн зүрхэнд сохор Дуучнаас өөр бусдыг багтаах өчүүхэн ч зай байсангүй. Бүсгүй олон хоног сар хайрт залуугаа эргэж ирэхийг нь харуулдан хүлээжээ. Сэтгэл зүрх нь шархалж зовсон Бүсгүй эдгэшгүй хүнд өвчинд нэрвэгдэв. Тэрээр хайрт залуугийнхаа байшинг орхин явбал түүнтэй дахин уулзах завшаан олдохгүй биз гэж эмээгээд эзэн нь орхин одсон оромжинд өвчинтэйгээ тэмцэлдэн өдөр хоногуудыг өнгөрүүлж байв.

Энэ үеэр сохор Дуучин аглаг хөвчийн гүнд хадан агуйд даяанчлан амьдарч байжээ. Үнэндээ бол сохор Дуучин Бүсгүйд түүнээс дутахгүй ихээр сэтгэл алдарсан билээ. Даанч өөрийнхөө сохор хувь заяанд эргэлзээд Бүсгүйн хайр сэтгэлийг хүлээж аваагүй юмсанж. Тэрээр дэмий л агуйнхаа үүдэнд өдөр бүр дуулан суудаг байв. Нэг өдөр тэрээр ихэд муу зүүд зүүдлэв. Зүүдэндээ тэрээр Бүсгүйтэй уулзаж байх юм. Харин яг түүний гарыг атгах гэтэл хайртай бүсгүй нь хун болоод нисчихлээ гэж зүүдлэв. Олон хоног ууланд даяанчлан хэрхэхээ тунгаан бодсон сохор Дуучин энэ удаа хайрт бүсгүйтэйгээ уулзахыг тэсгэлгүй ихээр мөрөөдөв. Тэгээд тэрээр энэхүү ёргүй муу зүүд зүүдэлсний маргааш өглөө гэртээ буцаж харихаар шийдэв. Олон хоног сар өнгөрсөн ч Дуучин Бүсгүйн намуун зөөлхөн хоолой, түүний даашинзны хормойн үл мэдэг сэрчигнэх чимээг мартаагүй билээ. Залуу өдрийн газрыг цагаар товчилсоор арай гэж гэртээ ирэв. Энэ үед хайрт бүсгүй нь түүнийг хүлээж цөхрөөд эцсийн амьсгалаа хураах гэж байв. Залуу өдий олон хоног сараар өөрийнх нь оромжинд түүнийг хүлээж байсан Бүсгүйг туйлаас их өрөвджээ. Тэрээр Бүсгүйн гараас атгах тэрхэн агшинд гайхамшиг тохиож нүд нь хорвоогийн нарыг хардаг болов. Харамсалтай нь хайрт нь дөнгөж түүний гарыг атгаад энэ хорвоогоос үүрд хагацан оджээ. Үнэнч сайхан хайрыг алдсан сохор Дуучин хараа орсон ч үлдсэн амьдралдаа хайрт бүсгүйнхээ хойноос гансарсаар аз жаргалыг амсаагүй гэдэг.

БИ ЯВЛАА
БИ ЯВЛАА

Yйлийн үрээс өөр өөдтэй тайлбар олддоггүй энэ орчлонд эцсийн амьсгал татах хүртлээ би Буддатай байхыг хүсдэг.

Газрын хатуу, тэнгэрийн хол ч яамай. Харин ч хатуу тулдаа хамаг амьтны зовлонг дааж, хол тулдаа л хүн бүрийн гарт өртчихөлгүй тогтож байдаг бизээ. Yүнээс илүү сайхан ертөнцийг төсөөлж болно, бүтээж болохгүй. Чаддаг юм бол тэр матераа өгчих, төгс ертөнц бүтээгээд өгье. Байдаг юм бол тэр эзэн тэнгэрээ дуудчих, гэрээгээ дахин шинэчилье.

Гавлын яс тэвэрсэн Гамлет. Тэнэг хун тайжуудын нэг. Орших уу? Эс орших уу? Шал тэнэг асуулт. Орших-эс орших сүлэлдэн байж орчлон өрөмтөн тогтсон юм. Гэрэлгүй газар сүүдэр тусахыг хаана харсан юм, зайлуул.

Индэр дэрэлсэн илтгэгч. Хөгжил дэвшилд тархи нь эргэсэн эр. Нүүх үү? үлдэх үү? Бүр тэнэг асуулт. Нүглээ үүрээд хаа ч очсон там. Мунхагийн харанхуйд зул асаачихвал энд ч гэсэн диваажин. Сэтгэл нь ханаагүй хүн жаргасан гэж хэзээ сонссон юм, хөөрхий.

Амьдралын ая тух хайсан хүн атомыг задалж, генийг уншсан. Эрх чөлөөг хүссэн олон хаанаа халж, хамжлагыг өндийлгөсөн. Өөр өөрийн үнэнтэй соёлыг баллуурдаж, иргэншил гэдэг ганцхан саравчинд итгэдэг болсон. Хүн бүрийг хүндэлж ардчилал гэдэг лоозон хадсан. Гоё юмаа.

Ширхэг ч холестрингүй, амин дэмээр бүтсэн хоол идэж, халдах халдахгүй өвчний вакцин тариулсан ч хүний зовлон нимгэрсэнгүй. Өөрийнх нь өмнөөс бүхнийг хийдэг машин бүтээн, гамгүй эдэлсэн эрхтнээ шинээр сольдог боллоо ч сэтгэлийн шаналгаа нь арилсангүй. Хог юмаа.

Сэтгэл хэмээх гүн харанхуй шугуйн дунд уйлж суухад минь Будда надтай таарсан. XXI зууны сак progressboy учраа мэдэхгүй, нусаа татахад “өөрөө өөртөө зул бол” гэдэг энгийн нэг мессеж өгсөн. Өнөөг хүртэл “ном бол ертөнцийг харах цонх” хэмээн хүний нүдээр орчлонг шагайж, тэнэгтэж явсанаа тэгэхэд л ойлгосон.
Одоо надад бусдын бэлэн теором, хүний хуучин үнэн хэрэггүй. Соёл иргэншил цогцсыг минь хучивч оюун санааг минь дарж чадахгүй. Американ бургер гэдэс дүүргэвч сэтгэл цатгахгүй. Академичийн хямсгар царай ой гутааж, сүржин сүжигтэн шооч занг минь хөгжөөхөөс хэтрэхгүй. Хэн нэгэнд энэ бүхэн ихэрхэл, цэцэрхэл шиг санагдаж болно. Харин надад бол залбирал.

Будда намайг яруухан, даруухан амьдралын аянд урьсан. Би явлаа. Баяртай.

Даргын өвчин (шог өгүүллэг)
Даргын өвчин (шог өгүүллэг)

-Орох уу, дарга аа! гээд нэг нөхөр шагайснаа зөвшөөрөөгүй байхад орж ирээд муур шиг мярайн алхсаар ширээний

дэргэд ирээд, бас дахин нялуурч,
-Сайн байна уу? дарга аа! гэж мэндлэх нь нэг л жоготой юм гуйхаар ирсэн нь тодорхой гэж би удирдлагын хүний ухаанаар дүгнэв. “За энэ мууд царай өгөхгүй байсаар ахиухан юм салгах юм шүү” гэж дотроо аль хэдийнэ бодож амжаад, дахин ам ангайхаас нь урьтаж,

-Байхгүй, байхгүй гэж ширүүхэн хэлээд догшин царайлав. Орж ирсэн зочин маань миний өөдөөс гайхан харснаа,

-Дарга аа, би танд… гээд ярьж эхлэхээр нь үгий нь тасалж,
-Чадахгүй чадахгүй гэж хэлээд гарыг нь дагуулан харлаа. Зочин маань бүр мэлмэрэн гайхаж,
-Та чинь юугий нь ч мэдээгүй байж, яагаад мэдэхгүй чадахгүй гэж хашгираад байгаа юм бэ? гэж хэлэхдээ намайг занан шүдээ зуух мэт боллоо. Би зангидсан гар луу нь харан зангаж, хүйтэн царайлан инээв.

-Мэдэж байна мэдэж байна гэж царайгаа хувирган нүд ирмэлээ. Зочин мангар маань юу ч ойлгосон шинж алга. Би дотроо “Энэ муу хог хоосон ирчихээд надаас юм салгана гэж гонж. Ёстой зангууны үлгэр байлгүй” гэж бодтол, юуг ч юм үнэнээсээ харамлах сэтгэл төрж байна.
-Үгүй дарга минь, танд тун чухал юм хэлэх гэсэн юм сан гэхэд нь, “Тэгнэ байхаа чи. Гайгүй байлгүй, юм гаргаж тавихаас наана ч би бул хар чулуу юм байхаа! Чухал гэнэ шүү, гэндүүлэх нь. Тэгж ярихгүй ээ” гэж бодлоо.

-Чи тэгээд юун чухал юм айлтгах гээд байгаа нөхөр вэ?
-Танай авгай чинь намайг явуулсан юм аа…
“Ухай! Авгайтай маань орооцолддог нөхөр байх нь. Тэгсэн ч гэсэн үгүй юм байхаа. Алган дээр юм тавиад ар нь аятайхан байвал ам нээж болох юм. Бусдаар бол ам алдана гэдэг алдас байлгүй” гэж гүрийн бодож суулаа.

-За хө манай авгайг яаж таньдаг билээ? гэж асуучихаад, “Авгайг таньдаг гэж жүжиглээд надаас юм салгана гэвэл санасны гарз!” гэж бодон өөрийнхөө ухаантайд бишрэв. Гэтэл зочин маань үзээгүй юмаа үзсэн шиг харснаа, -Манайхан, манай ажилчид бүгдээрээ л танай авгайг таньдаг шүү дээ гэж байна шүү. “Өө бүр авгайг маань биеэ үнэлэгч болгочихсон байх шив. Тэр ч ёстой зүүд юм байхаа” гэж бодохоос уур дүрсхийгээд явчихлаа. Би тэссэнгүй ширээ шаан босч,

-Юу ярих гээд байгаа юм бэ? Түүнийгээ яриад, гар цайлгаад гар гэж тушаалаа.
-Дарга минь тайвшир! Хүүгээ нисэхээс өмнө ирээрэй гээд энэ мөнгийг авгай чинь өгч явуулсан юм гэлээ. Би ч хүүгээ гадаад явахыг гэнэт санан сандарлаа.

-Чи тэгээд эртхэн хэлэхгүй яасан нөхөр вэ?
-Та л өөрөө гар ганзага хоёр хараад хэлүүлэхгүй байсан шүү дээ!

Би дарга болсон цагаасаа хойш анх удаа доод тушаалтны өмнө арчаагүй царайлж үзэх нь тэр. Ээ дээ! Энэ даргын өвчин үү? Нэг л өдөр хүнийг ална шүү.

Өр нэхсэн нь /Хошин өгүүллэг/

 

2011.08.18

Лосол хоёр гараа салаавчлан дэрлээд дээш харан хэвтэв. Тэгээд боджээ:
-За яахав тэгж л байг. Намайг чи ажил дээрээ согтуу ирлээ гэж ажлаас халж, хоолноос салгалаа. Би чамайг одоо эхнэрээс чинь салгана даа гэж албан газрынхаа даргыг зүхэж бас өширхөж хэвтэв. Авгай нь хаяад явчихлаар гурван өрөө байшиндаа чи муу ярих, дуугарах хүнгүй, халамжилж тойлох ханьгүй, харж баясах үр хүүхэдгүй, гон бие гозон толгой хоцорно. Мэдээж эхнэр нь хүүхдээ аваад явна. Бас царай зүс алдана. Зах нь халтартчихсан цамцтай явахыг чинь харна аа би, гайгүй. Ингээд зогсвол ч бас бага хэрэг.
-Би хоёрын хоёр хүүхдийн чинь эх хүн. Энэ оронг чинь бид гурав эзэмших эрхтэй гэж эхнэр нь уурлаад зад загнаад хөөгөөд явуулчихаасай. Орох орон, оочих аягагүй болоод ирэхээрээ гудамжинд гарахгүй хаа очихов чи. Боловсон хүчний дарга Сувдаагийндаа очих зүрх, эрх чамд байхгүй. Сувдаагийн нөхөр гэж хааш хаашаа хав дөрвөлжин сайхан эр байдгийг чи мэднэ. Тэр лужир эр чамайг чигчий хуруугаараа ганцхан няслахад л амь тавина, ха-ха гэж бодон Лосол адар ширтсэн хэвээр...
Гэтэл дотор хүн нь:
-Орон гэр сарниаж, үр хүүхэд өнчрүүллээ гээд чамд ямар ашиг байгаа юм бэ? Чи юу ч олж долоохгүй, өөр талаас нь бод доо гэж шивнэжээ. Тэгээд боджээ:
-Нээрээ л тийм юм даа. "Танай нөхөр, манай дарга Рагчаа, Сувдаатай амраг сэтгэлийн холбоотойг мэддэг үү?" гэж авгайд нь матаад матаад хэлэн дээр минь тавин мөнгө наалдахгүй. Тэгээд ч хов жив, хормойн тухай яриа эр хүний явдал биш, ерөөсөө хов зөөхөө больё гэж шийджээ. Тэгээд одоо яах вэ!? ... Ямар ч л байсан давхар хохирч болохгүй...
Шөнөжин боджээ.
Маргааш өглөө нь Лосол эртлэн босож даргатайгаа ирж уулзав.
-Би дутагдлаа засаж чадна гэж мянга амлаад ч намайг дахин ажиллуулахгүй нь тодорхой. Тэгээд ч шинээр ажилд ороход минь хэрэг болно. Тэгэхээр ингэе дарга минь:
-Гурван жилийн өмнө би танайд ажилд, орохдоо тэр үеийн дундаж ханшаар боловсон хүчний Сувдаад таван зуун мянга, танд нэг саяыг өгсөн. Тэр мөнгөө одоо эргүүлж авъя гэжээ.

***Алиалагчийн нулимс***

Дугуй хэлбэртэй тайзыг тойрон үзэгчид сууна. Энэ бол алиалагчийн ажлын талбар... тэр долоо хоногт хоёр, удаа заримдаа гурван удаа энэ тайзан гардаг.

Тэр нүүрээрээ дүүрэн инээж байгаа том ам, өөрт нь томдсон гэмээр хоёр нүд, улаан хацартайгаар будаж гарна... Түүний жинхэнэ царайг бараг хүмүүс мэдэхгүй байх. Тэр энэ будсан царайтайгаар удаан амьдарчээ... тэр үзэгчдийг инээлгэх ажилтай...үзэгчдийн инээд түүний ажлын үр дүн байдаг...тайзан дээр мөлхөж, гүйж, толгойгоороо газар унаж, нохойд хөөгдөж, толгой дээрээ мод унагаж, гар дээрээ явж байж бусдыг инээлгэдэг...энэ бол түүний ажил...


Өнөөдөр тэр бусдыг инээлгэх тэнхэл, хүсэл, чадал, сэтгэл байсангүй. Яагаад гэвэл түүний сэтгэл шаналал, гунигаар дүүрэн байлаа. Гэхдээ тэр ажлаа хийх ёстой, тайзан дээр гарах ёстой, бусдыг инээлгэх ёстой...

Тайзан дээр гарлаа...хурц гэрэл, тайзан дээр гарангуут инээх хүмүүсийн чимээ...яагаад ч юм тэр зүгээр л тайзан дээр гарахад л хүмүүс инээдэг болжээ. Тэр уул нь бусдыг инээхээр баярладаг. Энэ удаа тэр баярласангүй... харин ч бүр өөрийг нь тавлаж байгаа юм шиг санагдаж байлаа.

Хүмүүс түүнийг зовж шаналж байхад нь ч хөөрч байрлаж байхад нь ч инээдэг. Үүнд дассан гэхдээ... Яагаад намайг хэн ч тайтгаруулдаггүй юм бэ? Яагаад намайг хэн ч инээлгэдэггүй юм? Миний энэ инээж байгаа нүүр царай будаг гэдгийг мэддэггүй юм бол уу? эсвэл би зөвхөн бусдыг инээлгэх л ёстой, өөр юунд ч шаналж, зовдоггүй машин юм уу? гэх мэтийн асуултууд толгойд нь эргэлдэж байлаа.

Тэр уурласандаа юу, бачимдсандаа юу маш чанга хашхирлаа. Хүмүүсийн инээд намжсангүй харин ч улам ихэслээ. Тэр хашхираад гүйлээ...тайз тойроод гүйгээд л байлаа...тэгээд сөхөрч суугаад уйллаа...орь дуу тавин чангаар, үнэнээсээ уйллаа.

Хүмүүс түүнийг шоолон инээсээр...

Түүний амьдралд ...  энэ тайзан дээр үнэн юм гэж байхаа больжээ...үгүй үнэн зүйлийг хүмүүс ойлгохоо больсон ч юм уу? тайзан дээр түүний шаналан зовох нь хүртэл бусдыг инээлгэхийн тулд байдаг...тэр үүнийг хүмүүсийн инээдээс мэдлээ. Хүмүүс энэ инээднийхээ мөнгөө төлсөн. Энэ тэдний буруу биш ээ...

Цас орлоо...гэхдээ энэ цас бас хуурамч хөөс... Хайлдаггүй, хайрдаггүй зүгээр л хөөс.

Гадаа зун болж байвал энд өвөл болдог, гадаа өвөл болж байвал энд зун болдог. Энэ бол тайз шүү дээ.
Тэр цагаан цасан дээр сөхрөн суугаад уйлсаар л...хүмүүс залхаж байгаа бололтой...түүнийг уйлахаас өөр зүйл хийхгүй байгаад...
Одоо удахгүй түүний хамтрагч гарч ирээд цаасан буугаар түүнийг буудаж ална...
Би үхмээр байна...хурдхан...намайг буудаач...

Хүмүүсийн инээд баяртай...

 

Эгэл цэцэг
Эгэл цэцэг
Норов нөгөө л амгалан төрхөөрөө инээмсэглэн орцныхоо эмээтэй мэндлээд шатаар өгсөв. Гэртээ ирэх гэж тэр урьдынх шигээ яарсангүй, бодолд автсаар алхана. Ажлаасаа тараад цаг харан харан яаравчилж ойрын дэлгүүрээс хоол хүнсээ цуглуулаад  нөхрөө ирэхээс өмнө гарынхаа хоолыг хийхээр шамдахдаа дуу аялах дуртайсан. Ажил гэр нь ойрхон болохоор бүсгүй явган алхдаг. Өдөр бүр өөр ч өдөр бүр нэг хэмнэлээр  өнгөрч байгааг тэр анзаарах ч сөгөөгүй жаргалтай байдаг.  Аавыгаа дууриасан тэрсхэн 4 хүүхэд нь өсөх тусам түүний нас ахиж байгааг сануулах мэт санагдана. Амьдралын утга учир нь түүний гэр бүл. Норов бол зөөлөн харцтай, энгийн царай төрхтэй, эгэл даруу бүсгүй билээ. Ганц өөлөх зан нь тэр хэтэрхий ноомой бүрэг зантай. Энэ зангаасаа болж хар багаасаа найзалсан найздаа хайртай залуугаа алдаж байсан үе бий.  Норов тэгэхэд найздаа үнэхээр их гомдож билээ. Түүнийгээ хэлж ч чадалгүй найзаасаа харьцаагаа тасалж байсансан. Сургуулиа төгсөөд төрж өссөн аймагтаа дунд сургуулийн багшаар ажиллах болсон Норовыг аймгийн бүсгүйчүүдийн харааг булаасан биерхүү залуу эргүүлдэх болжээ. Норовын ноомой занг өхөөрдөн араас нь уйгагүй гүйсээр нөхөр нь жилийн дараа зөвшөөрүүлж  хөдөө нутагтаа сүр ихтэй хурим хийн гэрлэж билээ. Норовын нөхөр гэж аймгийн заан цолтой адуу малтай ноцолдсон хээгүй эр л дээ. Өөлөх нь  адууны хулгайн сэжигтнээр аймагт байцаагдаж байсан, сул адуу гүйлгэх, солих элдэвтэй, хоч нэртэй байснаа Норовтой гэрлэснээс хойш чухам төрөл арилжсан мэт өөрчлөгдсөн юм. Хүмүүс хэлцэхдээ алтны дэргэдэх гууль шарлана гэж энэ дээ гэж сургуулийн багш Норовт сайн нэрийг өгнө. Зарим нь цагдаагийн газарт жолоочоор ажиллах болсонтой нь холбож хүн засрахаас аргагүй ажил даа гэж ч шаагина. Норов жил дараалан шахуу ойрхон төрсөөр тэрсхэн хоёр хүү, хоёр охинтой охинтой болж Болд ч хүүхдүүдээ эрхлүүлсэн буурьтай аав болжээ. Тэг тэгсээр сүүлдээ тэр хоёрын тухай яриа сонин биш болсных уу ярих нь цөөрсөөр мартагдсан түүх болж.

.............................................................................


Норов өнөөдөр бас нэг мартагдсан түүхээ эргэн санах явдал тохиолдсон нь олон жил уулзаагүй  ангийн найз охинтойгоо таарсных байлаа. Таарах таарахдаа нөхөртэйгөө хүүхдүүдтэйгээ дэлгүүрээр хэсч яваад халз тааралдаж. Хотод шилжиж ирснээс хойш тэдний гэр бүлийнхэн өнөөдрийнх шиг ингэж халуун ам бүлээрээ тайван дэлгүүр хэсэж байсангүй.

Норов загвар нь хуучирсан ч өөрт таалагддаг цайны ганц даашинзаа өмсөж  хэрдээ л гоёсон ч бусад бүсгүйчүүдийн дэргэд хөдөөх маягтай харагдаж байгаагаа анх удаа өнөөдөр анзаарчээ. Тэднийх  их сургуульд тэнцсэн болсон том хүүдээ хувцас авч өгөхөөр бүгд хөл хөөрцөг болон шинээр нээгдсэн их дэлгүүрийг хөндлөн гулд хэд тойров. Хүүхдүүд өөрт таалагдсан хувцас пүүзний үнийг нь асуугаад нэг нэгэнлүүгээ жуумалзан инээж хоорондоо их мөнгөтэй болвол энийг ч авна тэрийг ч авна гэх нь байхад ийм жаахан даавуу яаж ийм үнэтэй байдаг байнаа арай ч дэндэнээ гэх нь ч бас өхөөрдмөөр, бас ээж аавдаа хувцас сонгож танд энэ таарна, гоё байна гэцгээж бүгд л баяр хөөртэй, хөгжилтэй байлаа. Норов гутлын тасгаар орохдоо өөдөөс нь танил харц тусахад лавшруулан хараад бараг цочиж орхив. Нөгөө бүсгүй ч түүнийг хараад уулга алдан сайн уу гэж мэндэллээ. Ангийнх нь охин гайхалтай дэгжин хүүхэн хэвээрээ. Давхраатай алаг нүдээ эргэлдүүлэн чанга чанга инээдэг нөгөө л зангаараа Норовын гарыг атгангаа инээд алдан сайн биздээ? Ямар сонин хүн бэ? гэж намжирдаад ээжийгээ бас өөрийг нь ширтэх олон нүдрүү ээлжлэн харахад Норов энэ миний нөхөр, хүүхдүүд гэж намдуухан хэллээ. Нөхрийнх нь сайн уу гэх мэндлэхэд:  - сайн сайн уу? Миний нэр Сувд, Норагийн ангийн охин. Бас найз нь гэхэд: Миний нэр Болд гээд гар барилаа. Норовын том охин нь: Нора гэнээ хөөх та ийм нэртэй байсан юм уу Ээжээ? Янзтай  гэж уулга алдав. Норов Сувд 2 нэг их сүйд майд болж хөөрөлдсөнгүй тэгсгээд салцгаахад хүүхдүүд нь гайхаж ээж та ийм хөөрхөн найзтай байсан юм уу? Яагаад ярьдаггүй байсан юм бэ? Ямар ганган, маягтай эгч вэ гэхчлэн гайхацгааж харин Болд Норовыг дуу муутай болсныг анзааран чимээгүй араас нь дагаж явав.
Норов өнөөдөр энэ бүхнийг эргэн санаж өөрийн хөгширсөн таргалснаа, Сувдын чамин тансаг хувцаслаж өнгө зүстэй, оюутан үеийн байдал төрх жавхаатай хэвээрээ  байгаатай харьцуулан элдвийг бодсоор гэрлүүгээ оржээ.

.....................


Сувд Норовыг хараад бас цочирджээ. Тэр хэрэндээ л өөрийгөө сайхан харагдаж байгааг тэдний харцнаас мэдсэн ч энэ нь түүнд өмнө нь мэдэрдэг байсан сэтгэлийн таашаал өгсөнгүй. Харин ч Норовын гэр бүлийг хараад багтармаар атаархал нь дахин сэргэх нь тэр. Норов түүний хувьд ашиглаж дагуулдаг найзуудынх нь нэг л байсан юм. Сувдад байдаггүй нэлээн чанар найзад нь байдгийг тэр мэддэгтээ Норовтой бараг дээрэнгүй маягаар харьцдаг байлаа. Норов харин түүний иймэрхүү занд өршөөнгүй хандаж хэзээ ч түүний утгагүй ярианд нь саад хийдэггүй инээгээд л дагана. Тэд хичээл тараад гэрлүүгээ харих замд Сувдад өгсөн хөвгүүдийн захиаг  хамт уншиж дооглон хөгжих найзтайгаа хамт инээлддэг байлаа. Тэдний үеийн хүүхдүүд захиагаар сэтгэлээ илчилж үерхдэг тийм үе байсан билээ. Зарим захиа үг үсгээрээ адилхан мөртлөө захидлын эзний нэр нь өөрчлөгдсөн ирдэг ч байв. Хөвгүүд яагаад ч юм Сувдад захиа өгөх нь нэр төрийн хэрэг гэж үзсэн бололтой шүлэглэсэн, тэг дөрвөлжилсөн захидлаа нууцлан нууцлан өгөх нь инээдтэй ч юм шиг, гайхмаар ч юм шиг Норовт санагдана. Тэд ноомой бүрэг онц сурлагатан Норовтой ихэд эмээнгүй, дипломат маягаар хүндэтгэлтэй харьцах мөртлөө Сувдтай бол огт өөр илэн далангуй байдаг сан. Найз нь хэчнээн бүрэг ч гэлээ хөвгүүд түүнтэй яагаад ингэж харьцдагийг Сувд одоо ч гайхдаг юм.  Норов Сувдад хичээлд нь тусалдаг сайн найз байсан. Өөр өөр сургуульд элсэн суралцсанаар тэр 2 уулзалдах нь цөөрсөн ч хааяа таараад хамаг байдгаа тоочин амаа эцтэл ярих Сувд, бахдан сонсох Норов хоёр эргэн нөгөө л дунд сургуулийн найзууд хэвээрээ болдог байлаа.   Сувд өнөөдөр найзтайгаа уулзаад хөгжилтэй бага насаа эргэн санаж шүүрс алдан өөртөө гэмших сэтгэл нь сэргэжээ.

..................................

Норовын анхны хайр нь дээд сургуульд ороход нь ирсэн юм. Дээд сургуулийн 2-р курст суралцаж байхад нь нэг өдөр нөгөө ангийн хүү Норовт ном өгчээ. Номын завсар байгаа захиаг уншаад хариуг нь номтойгоо өгөөрэй гэж хэлэхэд Норов өөрт нь биш Сувдад л өгч байгаа байх гэж эргэлзэх шахаж билээ. Залуус үерхэж эхлээд сарын дараа Норов Сувдад энэ тухайгаа нэлээн чухал нууц болгон хэлэхэд найз нь өө баяр хүргэе. Найзтай чинь тэгж байгаад танилцанаа гээд нэг их анаарал хандуулсангүй.  Сувд дунд сургуульд байсан шигээ залуусын анхаарлын төвд эргэлдэж найз залуус, бишрэн шүтэгчдээ шархлуулахаа тоодоггүй хэвээрээ л байлаа. Түүнд Норовын найз залуутай танилцаж сонжихоос илүү өөрийнх нь адал явдалт завгүй өдрүүд үргэлжилсээр. Харин нэг өдөр Норов Баатараа 2-той санамсаргүй сургуулийнх нь гадна таараад Баатараад татагдаж орхих нь тэр ээ.
Тэгээд найз охиноо ч бодох тэнхэлгүйгээр Баатараад сэм сэм сээтэн хаясаар тэдний хооронд нууц учрал бий болжээ. Баатараа ч Норовоос салж байгаадаа өөртөө ямар ч буруу өгөлгүй Сувд руу ирсэн юм.  Ингэж Сувд Норов 2-ын найзын харьцаа ч холдсон түүхтэй. 
Сувд Баатараа 2 ч удалгүй хуримаа хийж сайхан гэр бүл болжээ. Ээж аавууд нь хоёр талаасаа дэмжин байр сууцанд оруулж Баатараа сургуулийн найзтайгаа хамтран бяцхан бизнес эрхэлсэн нь хэдэн жилийн дотор өргөжиж тэд хотынхон дунд чинээлэг айлын тоонд орохоор сайхан амьдарч эхлэв. Тэдэнд байхгүй ганц зүйл бол үр хүүхэд байлаа. Гэрлэснээс хойш хэдэн жилийн дараа Баатараа өөрчлөгдөж архи дарс, зугаа цэнгэлд туйлын дурлах болсон нь Сувдын уурыг барна. Сувд хүүхэд олдохгүй байгаад эхлээд нэг их ач холбогдол өгдөгүй байв. Харин сүүлийн жилүүдэд хүүхэд төрүүлэхгүй өтлөх нь гэж далд айдас нөмрөх болжээ. Сувд өтөлж хөгширнө гэхээс үхтлээ айдаг болохоор өөртөө дээд зэргээр анхаарал тавьдаг. Баатарааг шөнө дунд согтуу гэртээ ирэхэд нь ганцаараа угтахдаа энэ бүхний буруутан нөхрөө гэж бодон уур нь хүрнэ. Заримдаа сайн найз Норовын найз залууг булаан авч өөрийн болгосны лай гэж бодох ч энэ бодлоо хүчээр сарниулна.  Эхнэр нөхөр нэртэй ч нэгнээ гэх сэтгэлгүй хоёр хүн тавилга хогшил дүүрэн 4 өрөө байрандаа өөр өөрийн нууцаа тээн амьдарч байгаа билээ.

Сувд өнгөрснөө бодон унтаж чадахгүй хөрвөөнө. Өнөөдөр найзынхаа гэр бүлийг хараад аз жаргалтай гэрэл цацарсан хайр ямар байдгийг олж хараад атаархаж билээ. Харин одоо би түүнд атаархах ямар эрхтэй билээ. Нора маань хаана явсан гэрэл түгээж байдаг хүн болжээ. Ямар ч сайхан нөхөртэй болсон юм, ямар ч эгдүүтэй хөөрхөн хүүхдүүдтэй юм.  Норовын бага зэрэг махалсан бие, суларч эхэлж байгаа царай, хувцас гэхэд хэцүү өмссөн палааж зэргийг эргэн санахдаа түүнийг хайрлах сэтгэл төрөв. Миний ямар сайн найз билээ. Би найздаа муухай зүйл хийсэн. Нора минь хүүхэд байхын л хүний төлөө сэтгэлтэй байсан. Намайг Баатарааг нь булаахад тэр надад юу хэлээгүй зүгээр л чимээгүй холдож билээ. Би тэр олон залуусаас очиж очиж найзынхаа хайртай хүнийг нь сонгож байдаг мөн ч тэнэг хүн шүү. Гэхдээ Баатараа Нора 2 суусан бол Нора маань зовох байсан биз. Гэхдээ жаргах ч магад. Үр хүүхэд гэдэг амьдралд хамгийн том утга учир байдаг юм байна гэж өөртэйгөө ярилаа. Өдөр тэдний араас сэмхэн харж байхдаа эмэгтэй хүнийхээ зангаар Норагийн нөхрийг сонжиж тэгш дөрвөлжин биетэй тамирчны шинжтэй ийм залуутай амьдарч байгаа Нораг гайхаж билээ. Яагаад Нора ийм азтай харин би ийм азгүй байна вэ? Би түүний амьдралыг булаасан биш түүнд илүү сайхан амьдрал өгсөн юм болов уу? Болдын нүүр дүүрэн харцаар харж арыг нь чанга гэгч нь атгахад Сувдын зүрх чичрэх шиг болж билээ.  Тэр анх Баатараатай танилцахдаа бас тэгэж байсан юм. Тэр яагаад Норовынхоо учирсан эрчүүдэд ингэтлээ татагдаж, зүрх нь хүчтэй донсолдог билээ. Хүн өөрт байхгүй зүйл өөр хүнд байгааг харахад эсвэл ингэж хүчтэй атаархдаг юм болов уу гэж Сувд өөрийгөө гайхлаа. Өөрийнхөө өнгөрснөөс болоод сайн найзтайгаа хүний ёсоор нүүр бардам уулзах эрхгүй явснаа өнөөдөр өст хүн өлийн даваан дээр гэдэг шиг л таарчээ. Сувд торгомсог хөнжилдөө хөрвөөн энэ бүнийг бодсоор нойр нь аль хэдийн хулжжээ. Тэрээр маргааш эх нялхсын эмч найз руугаа ярьж захиж байснаа сануулан  хүүхэд үрчлэн авах бодлоо яаралтай хэрэгжүүлье гэж шийдэхдээ хурдан маргааш болохыг хүлээхэд цаг зогссон мэт санагдаж байлаа.

Яг энэ үед Норов мөн адил нойр нь хүрсэнгүй, амгалан хурхирах нөхрийнхөө хажууд сэрүүн хэвтэж байлаа. Тэр Сувдтай өнөөдөр уулзсанаа эргэн эргэн санав. Сувд хүүхэд байхын л хээнцэр охин байсан. Норов харин даруухан харагдахдаа дуртай байдгаараа тэр 2 ялгаатай билээ. Баатараа Сувдыг сонгож түүнийг хаяхад Норов тэдэнд удаан гомдолгүй,  хувь заяатайгаа эвлэрсэн дээ. Норов ийм л хүн. Норов эмэгтэйлэг байдлаа ээжийн хэв маягаар солиод удсанаа өнөөдөр мэджээ. Маргааш охиноо дагуулж гарч өөртөө хувцас хунар авъя, ер нь өөрийгөө одоо л тордохгүй бол би гэдэг хүн нэг навсгар эмээ болж байгаа юм байна гэхчилэн ойрын хэдэн жил бодоогүй бодлоо бясалгах Норовыг хэрвээ нөхөр нь мэдсэн бол өхөөрдөн хайрлах нь лавтай бизээ.  Хэдэн хүүхдээ өсгөх гэж зүтгэж өдий хүрэхдээ өөрийгөө хэт сул хаясных найз нөхдөөсөө эрт хөгширч арчаагүй харагдаж байгаадаа өөртөө гутарсхийсэн Норов ийм шийдвэр гарган нойроо хулжаах авай. Цонхон дээр нь алаглах хэдэн цэцэг нь түүний бодлыг дэмжин мишээх шиг дохилзоно. 
Их хотын шөнө  их нууцыг хадгалдаг зангаараа тэнгэрийн одод шиг анивчин анивчин байнам.

 

Тахиа болсон бүргэд - Сургамжит өгүүллэг

Фред бүргэд өндөг байхдаа үүрнээсээ өнхрөн унахад нэгэн тариачин түүнийг олоод тахианыхаа өндөгнүүдтэй нийлүүлчихжээ. Хэдхэн хоногийн дараа Фред өндгөө хагалан ертөнцийг анх харж. Эргэн тойронд нь өөртэй нь адилхан дэгдээхэйнүүд шавар шавхайтай хутгалдан, өт хорхой эрж, тэжээл буудайнаас тоншин гүйлдэж байв.
Фред царай зүсээ хэзээ ч хараагүй болохоор өөрийгөө бас л тэдний адил хэмээн бодлоо. Гэвч түүний хоншоор нь тахир учир өд будаа тоншиход зохицохгүй, бас тэгээд будаа идэхэд гэдэс нь гүйлгэнэ. Түүний хөл нь богино учир хурдан гүйх боломжгүй. Түүний далавч бусдаас илү урт тул дэгдээхэйний торонд орооцолдоод байв...

Фред бусдад шоовдорлогдож байнга гадаа хононо. Тариачин эрийн хог дээр хаясан загасны яс, хальс зэрэг түүнд аятайхан үнэртэнэ. Гэвч бусад дэгдээхэйнүүд тийшээ ойртохгүй учир Фред ч бас хавьтахгүй. Фредийн гаргаж байгаа дуу чимээ яг л автомашины аваар ослын дохио шиг сонсогдоно. Бусад дэгдээхэйнүүд түүнийг шоолоод байхаар нь Фред дуугарахаа ч болив.
Нэг удаа Фред нисэх гэж оролдсон нь түүнд гайхамшигтай сайхан санагджээ. Даанч тэнүүн талд түүний элин халин нисэж явахыг бусад тахианууд хараад айж сандарцгаан, "жив жив" дуугаран нуугдацгаав. Тэгэхэд Фред газарт буусан хойноо дахиад хэзээ ч нисэхгүй гэж өөртөө амлажээ.
Хавар эрт гол үерлэж, эргээ халин, хашаа саравч үерт автсан тэр өдрийг хүртэл Фред тахиа шиг л амьдарч байв. яг энэ мөчд Фред өөрт нь тахиатай адилгүй нэг зүйл байгааг олж мэджээ. Тэрээр усанд хөвж огтхон ч чадсангүй.
Голын ус татармагц Фред шалба норчихсон зогсож байхыг тариачин эзэн хараад "Энэ бүргэдийг яах вэ байз...Өөрийгөө тахиа мэт санаад шавар шалбааг дотор зогсож байгаа нь даанч өрөвдөлтэй юм аа. Ядаж нисээд явчихдаг ч болоосой..." гэж амандаа шивнэн ихэд гайхсан гэдэг.
Үүний нэгэн адил бусдын шахалт нөлөөнд автсанаар залуучууд өөрийгөө хэн болохыг таньж мэдэхээ больдог. Тэд найз нөхөд, ангийн хүүхдүүддээ хэт итгэж, хэлсэн үгээр нь шийдвэрээ гаргах нь олон тохиолддог. Фред бүргэд тэнгэрээр дүүлж нисэхийн оронд тахиа шиг газраар гүйхийг оролджээ. Үүнтэй адилаар өөрсдөдөө байгаа хосгүй авъяас чадвараа олж нээлгүй, бусдын адил байх гэж зүтгэх харамсалтай биш гэж үү ? ? ?

амьдрал
Профессор
Профессор багш философийн хичээлээ эхлэхийн өмнө урдаа зарим нэг зүйл тавьсан байлаа. Хичээл эхэлмэгц профессор юу ч хэлэлгүйгээр хоосон савыг аваад гольфийн бөмбөгөөр дүүргэв. Ингээд уг сав дүүрэн байгаа эсэхийн оюутнуудаасаа асуухад тэд ч сав гольфийн бөмбөгөөр дүүрсэн гэдэгийг хэллээ. Дараа нь профессор хайрцагтай жижиг хайрга аваад түүнийгээ өнөөх савруу хийхдээ саваа бага зэрэг сэгсэрхэд өнөөх жижиг хайрга чулуунууд нь гольфийн бөмбөгнүүдийн засраар чигжин орж байлаа. Ингээд тэрээр сав дүүрсэн эсэхийг дахин асуухад оюутнууд ч сав дүүрсэн байна гэдэгийг санал нэгтэйгээр хэллээ. Дараа нь профессор хайрцагтай элс аваад түүнийгээ өнөөх савруу асгалаа. Мэдээж энэ удаад ч элс үлдсэн бүх зай завсарыг дүүргэлээ. Ингээд тэр сав дүүрсэн эсэхийг дахин асуухад оюутнууд нь нэгэн дуугаар “Тийм” гэж хариуллаа. Профессор ширээн доороосоо хоёр аяга кофе гаргаж ирээд түүнийгээ өнөөх савруу хийхэд үлдсэн зайг нь кофе дүүргэж сав жинхэнэ ёсоор дүүрэн болоход оюутнууд бүгд инээлдэцгээлээ. “За тэгэхээр” гэж профессор үгээ эхлээд “Энэ хоолны савыг та нар өөрийхөө амьдрал гэж төсөөлцгөө. Харин эдгээр гольфийн бөмбөгүүд бол та бүхний итгэл үнэмшил, шашин шүтлэг, гэр бүл, үр хүүхэд, эрүүл мэнд, найз нөхөд болон дуртай зүйлс зэрэг таны амьдралд зайлшгүй чухал зүйлс. Бусад бүх зүйлийг алдсан ч энэ бүхэнтэйгээ үлдэж чадвал таны амьдрал тэгш дүүрэн байж чадна.” “Хайрга чулуунууд нь таны ажил төрөл, орон байр, машин унаа зэрэг бусад зүйлс. Харин элс тийм ч их ач холбогдолгүй бусад жижиг зүйлс. Хэрэв элсийг эхлээд саванд хийвэл хайрга чулуунууд болон гольфийн бөмбөгүүдийг хийх зай гарахгүй. Амьдралд ч мөн ялгаагүй. Хэрэв чи бүх хүч хөдөлмөр, цаг хугацаагаа эдгээр жижиг зүйлсэд үрэх аваас амьдралынхаа чухал зүйлсэд цаг зарцуулах боломж чамд хэзээ ч гарахгүй. Тиймээс зайлшгүй чухал зүйлсдээ анхаарал хандуулж бай. 
Хүүхдүүтэйгээ тоглож, эцэг эхдээ цаг гарга. 
Өвөө эмээдээ очиж бай. 
Эрүүл мэндийн шинжилгээнд цаг гарга. 
Хань ижилдээ цаг зориулж хамт хоолонд орж бай. 

Орон гэрээ засах, цэвэрлэх, хог хаягдлаа хаяхад цаг ямагт олдоно. Иймийн тул гольфийн бөмбөгүүд буюу амьдралын зайлшгүй чухал зүйлсэд санаа тавь. Зайлшгүй зүйлсийг хэзээ ч бүү орхигдуул. Харин үлдсэн хэсэг нь зүгээр л элс.” Гэтэл нэг оюутан гар өргөөд кофе юуг илэрхийлж байгааг асуулаа. Профессор инээмсэглээд “Чамайг үүнийг асуусанд би баяртай байна” гээд “Харин кофений хувьд амьдрал хичээн бүрэн дүүрэн мэт санагдавч найз нөхөдтэйгээ хоёр аяга кофе уучих цаг ямагт гардаг юм даа” гэж хариулав. Таны амьдралын асуудлууд хэтэрхий их бүр хоногийн 24 цаг ч багадах мэт санагдах тэр үед энэхүү хоолны сав хийгээд хоёр аяга кофений тухай санаж байгаарай. 

тэнэг
Ухаалаг, Сургамжит

Австралийн нэг долларын зоосон мөнгө нь хоёр долларын зоосон мөнгөнөөсөө том.Үүнийг хүүхдүүд хоорондоо ихэд гайхан ярилцдаг байжээ. Нэг өдөр хүүхдүүд жаахан ухаан муутай гэж боддог Жоноос “Том мөнгийг нь авах уу, жижгийг нь авах уу” гэж асуухад Жон “том мөнгийг нь авъя” гээд нэг долларын зоосыг нь авчээ. Хүүхдүүд Жоныг хоёр долларын оронд нэг доллар авлаа гэж ихэд хөгжилдөн шоолж инээлдэцгээв. Дараа нь өөр нэг хүүхэд мөн ижил зүйл асуухад Жон бахи байдгаараа л нэг долларын том мөнгийг авчээ. Хүүхдүүд Жоны тэнэг сонголтыг нь харж инээлдэх гэж бүтэн жилийн турш алийг нь авахыг нь асуужээ. Нэг өдөр Жоны дотны хүн нь түүнд “чи чинь тэнэг юм уу, хүн болгон чиний энэ тэнэг байдлыг харж инээлдэх юм” гэхэд Жон инээмсэглэн “анх надаас асуухад нь би хоёр долларыг авсан бол бүтэн жилийн турш надаас хэн ч дахиж асуухгүй, би 1233 доллар цуглуулж чадахгүй байсан юм” гэж хариулжээ.

эцэг
Эцэг, Хүү

Түүнийг гэртээ ядарч, сульдаад ирэхэд 4н настай хүү нь хаалган дээрээ зогсоод хүлээж байлаа. Хүү нь түүнээс "Ааваа та нэг цагт хэр их мөнгө олдог вэ?" гэж асуужээ. Тэрээр "Энэ чамд хамаагүй" гэж уцаарлан хэллээ. Хүү нь "Гэхдээ, ааваа би үнэхээр мэдмээр байна" гэж шалав. "За яахав 20$ олдoг" хэмээн хариуллаа. Гэтэл хүү нь "Та тэгвэл надад 10$ өгөөч" гэх нь тэр. Аав нь учиргүй уурлан "Чиний хэрэгтэй хэрэггүй тоглоом, янз бүрийн зүйлд зориулах илүү гарсан мөнгө алга өрөөндөө ороод хаалгаа хаа" гэжээ.  Хүү нь чимээгүйхэн өрөөндөө ороод хаалгаа хаав. Аав ч ууртайгаар "Энэ хүүхэд яаж ийм зүйлийг зоригтой асууж байна аа?" гэж боджээ. Нэг цагын дараа тэрээр хүүдээ уурлаад  мөнгөөр яах гэж байснаа асуугаагүйгнээ саналаа. Магадгүй үнэхээр чухал байсан ч юм билүү! Хүүгийнхээ өрөөнд ороод, орондоо хэвтэж байгаа хүүгээсээ "унтаж байна уу?" гэж асуулаа. Хүү нь ҮГҮЙ хэмээн хариулахад "Май энэ 10$ ийг ав. Түрүүн муухай аашилсаныг минь уучлаарай. Өнөөдөр их хүнд өдөр байлаа." гэжээ. Хүү нь баяртайгаар үсрэн босоод "Баярлалаа ааваа" гээд орон доороосоо бутархай  мөнгө хадгалдаг хайрцгаа гарган аавыгаа царайчлан хараад мөнгөө удаан гэгч тоолов. Аав нь төн л уурлаж "Чамд мөнгө байсаар байтал яагаад надаас мөнгө байгаа юм бэ?" гэхэд хүү нь "Ааваа би таньтай 1 цаг хамт баймаар байна. Энэ 20$-оор таны нэг цагийг авч болохуу гэжээ.

(Нийт: 28)